Монгол Улсын хэмжээнд 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгодог гэх судалгаа бий.
“Хүүхдийн мөнгө”-ний зарцуулах эрхийг эцэг, эхэд нь өгснөөр зарим талаар үр ашиггүй үрэгдэж байгаа нь бас л нэг бодит үнэн.
Нөгөө талаас нь харвал хүүхдийн мөнгийг ирээдүйн амьдралд нь зориулж хуримтлал болгохыг төр бодлогоор хуульчилбал зөв шийдэл болох нь дамжиггүй.
Харамсалтай нь хүүхдийн мөнгөөр "голоо зогоох" өрхүүд асар олон тул цаг үеэ хараахан олоогүй асуудлыг хөндлөө гэж үзэх нь ч бий.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр "Хөгжлийн түвшингээс үл хамаарч аль ч улс орны төр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнууддаа халамж, тэтгэмж үзүүлдэг.
Тодруулбал, дэлхийн 23 улсад хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин, өрхийн орлогоос үл хамаарч олгож ирсэн байдаг.
Харин хөдөлмөрийн насны хүмүүст халамж олгох бус хөдөлмөрлөх, ажиллах боломжийг нь бүрдүүлэх нь төрийн үүрэг байдаг.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хүүхдийн хөгжил болон хөнгөлөлттэй зээлийн бодлого чухал гэдгийг сайтар мэдэрсэн учраас энэ хоёр бодлогыг эрс өөрчлөх хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлтгэж байгаагаа онцлов.










