Улсын төрөлжсөн химийн 35 дугаар олимпиад 2026 оны 04 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдаж байна. Өнөөдөр тус олимпиад "Сорил туршилтын" төрлийн 9-р ангийн сурагчдийн сорилоор эхэллээ.




Энэхүү химийн олимпиад нь зөвхөн мэдлэг, ур чадварыг сорьсон уралдаан тэмцээн төдий биш, оролцогчдод олон талын ач холбогдол бүхий үйл ажиллагааг багтаасан онцлог арга хэмжээ болох гэж байна.


Олимпиадын хүрээнд багш, сурагчид нөхөрсөг уулзалт хийж, туршлага солилцохын зэрэгцээ сургалт, хэлэлцүүлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Мөн аймаг орон нутгийн түүх, соёл, онцлогийг сурталчлан таниулах зорилгоор дурсгалт газруудаар аялал зохион байгуулагдана.
Тухайлбал, оролцогчид Бэрхийн далд уурхай, Андлалын хөшөө зэрэг үзэсгэлэнт болон түүхэн ач холбогдол бүхий газруудаар зочилж, аймгийн төв музейг үзэн, Их эзэн Чингис хааны өлгий нутагтай танилцах юм.










