Булган аймгийн Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулж буй "Эрүүл залуучууд ирээдүйн эзэд" чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Булганы ирээдүйд залуусын оролцоо” сэдэвт илтгэл танилцуулж, орон нутгийн хөгжил, залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилтын талаар мэдээлэл өгч, чуулганд нь амжилт хүсэв.


"Эрүүл залуучууд ирээдүйн эзэд"чуулга уулзалтад Булган аймгийн 16 сум, 1 тосгоны залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Монголын Залуучуудын холбооны Гүйцэтгэх захирал Н.Батбаяр оролцжээ.

Чуулга уулзалтад оролцож буй залуучуудын төлөөлөл тулгамдаж буй асуудал, санал хүсэлт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, орон нутагт ажиллаж амьдрах боломж, залуучуудын хөгжлийг дэмжих орчин зэрэг асуудлаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

"Эрүүл залуучууд, ирээдүйн эзэд" чуулга уулзалт нь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн хөгжилд залуусын дуу хоолойг нэгтгэсэн үр дүнтэй арга хэмжээ болов.










