Өсвөр үеийн тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьсон Хойд бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Булган аймагт амжилттай эхэллээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир оролцож, анхдагч алдартны өлгий нутагт хүрэлцэн ирсэн баг тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэн, амжилт хүслээ.



Энэ удаагийн тэмцээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн нийт 485 тамирчин 53 жинд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү тэмцээн нь ирээдүйн аваргуудыг тодруулах, залуу үеийн спортын хөгжилд чухал хувь нэмэр оруулах онцгой ач холбогдолтой юм.













