Өнөөдөр /2025.05.13/ Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгчидтэй уулзалт хийж тэдний үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо. Уулзалтаар ахмад үеийнхний өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсож, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч хэлэлцлээ.
Ахмадын хорооны тэргүүлэгчид орон нутгийн бодлого шийдвэрт ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Мөн уулзалтаар аймгийн удирдлага ахмадын хорооны төлөөллүүдэд өөрсдийн санал хүсэлтүүдээ тусган албан хүсэлт өгөх түүнийг нь цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тэрбээр ахмадуудын нийгмийн идэвх, үнэт туршлага нь орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо.












