Хэнтий аймгийн Мөрөн суманд 200 суудалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орсон байна. Урлаг заал бүхий тус сургуулийн барилгыг улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Осибзт" ХХК-ийн зураг төслөөр "Онон бридж" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Хэнтий аймгийн ГХБХБГ норм дүрмийн дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Багш, сурагчид 1454 м.кв ашигтай талбайтай, шинэ сургуультай болсноор хуучин сургуулийн хичээлийн байрыг дотуур байраар ашиглахаар болсон байна.
Сургуулийн нээлтэд тойргийн гишүүн, Монгол улсын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Монгол улсын Ерөнхий сайдын бүс нутаг хариуцсан зөвлөх У.Отгонбаяр нарын хамт оролцож, энэ үеэр 2023 оны намрын чуулганы онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, аймгийн төсвийн тухай мэдээлэл хийж,Мөрөнчүүдэд баяр хүргэжээ.














