Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хорин гуравдугаар хуралдаан буюу энэ жилийн 7 дахь хуралдаан эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар нийтдээ 7 асуудлыг хэлэлцэх юм.
Тодруулбал:
- Аймгийн Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг батлах тухай
- Аймгийн 2024 оны төсвийг батлах тухай
- Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай
- Үнэ бууруулж худалдах тухай
- Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Түгээмэл тархацтай ашигт малтмалыг борлуулах үнэлгээнд санал авах тухай
- 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Мөн өнөөдрийн хуралдаанд агентлаг, байгууллага, хэлтсийн дарга нар болон сумдын засаг дарга, ИТХ-ын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцож байна.
















