“Гараас гарт” буюу мах махан бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр малчдаас шууд иргэдийн гарт хүргэх зорилготой “Өвлийн идэш” арга хэмжээ өнөөдөр Хэрлэн сумын Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төв дээр зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар малчид олон хүүхэдтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 40 иргэнд дхонины гулууз мах гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд 10 сумын малчид мах, махан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бөгөөд хонины мах 6500-7000төгрөг, үхрийн мах 8500-10000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өвлийн идэш арга хэмжээ маргааш үргэлжилнэ.
















