Дархан сумын Засаг даргын зөвлөл өнөөдөр сургууль, эрүүл мэнд, соёл, төрийн үйлчилгээ зэрэг сумын голлох байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайланг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг хийж байна.
Хуралд Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цэцэрлэг болон Засаг даргын Тамгын газрын удирдлагууд оролцож, тухайн байгууллагын жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, төсвийн зарцуулалт, үзүүлэлт, гүйцэтгэл, тулгамдсан асуудал болон ирэх оны зорилтоо танилцууллаа.
Засаг даргын зөвлөлөөс байгууллагуудын гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэж, 2025 онд үр дүнтэй, илүү оновчтой ажиллах бодлогын чиглэлийг мөн танилцуулахаар төлөвлөжээ.












