Дархан суманд 2020 оноос баригдаж эхэлсэн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл ашиглалтад орж, нээлтээ хийжээ.
Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 960 сая төгрөгийн санхүүжилтээр "Төгсбуянт -Өргөө Констракшн" ХХК гүйцэтгэжээ. Ингэхдээ эмнэлгийн өргөтгөл, гадаах тохижилт гэсэн 2 ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд бие даасан бохирын цэвэрлэх байгууламжтай өргөтгөлийн барилга юм. Мөн 1000 орчим мкв автомашины зогсоол, 5 сүүдрэвчтэй барьж тохижуулжээ.














