Өнөөдөр \2023.09.27\ аймгийн ИТХ-ын хорин нэгдүгээр хуралдаан боллоо. Тус хуралдаанаар нийтдээ 8 асуудлыг хэлэлцэж баталснаас онцлох асуудал нь “Амар тайван аюулгүй Хэнтий” хөтөлбөрийг батлах тухай байсан юм.
Тодруулбал гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Хэнтий аймгийн цагдаагийн газраас “Амар тайван аюулгүй Хэнтий” хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг оруулж ирсэн. Тэгвэл төлөөлөгчид 100 хувь тус асуудлыг дэмжиж, хөтөлбөр хэрэгжихээр боллоо.
Энэхүү хөтөлбөрт:
- Иргэдийн амар амгалан, тайван байдлыг хангах “Аюулгүй бүс”-ийг аймгийн хэмжээнд бий болгох
- Иргэдийг архи согтууруулах ундаанаас татгалзах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, амьдралын зөв дадлыг бий болгох нөлөөллийн ажлыг зохион байгуулж, “Архидалтгүй Хэтийн-Хэнтий” аймаг болно
- Аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй “Тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулна”
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, “Соён гэгээрүүлнэ” хэмээн тус тус заалтуудыг тусгажээ.
Хэнтий аймагт өнгөрсөн жилд 705 гэмт хэрэг бүртгэгдсэний 72.3 хувь нь хөнгөн, 27.7 хувь нь хүнд гэмт хэрэг байгаа юм. Иймд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдгээр тоо буурна хэмээн үзэж байна.
2023-09-25-Аюулгүй-амар-тайван-хөтөлбөрийн-тогтоолын-төсөл-хөтөлбөр-1












