Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг жил бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалалтад авах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий албан хаагчдыг чадавхжуулах шаардлага гарч ирж байгаа.
Иймд Хууль зүй дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк, МУГХУСЗЗ, ХЭАГХУСАЗСЗ хамтран "Хамтарсан баг"-ийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг Чингис хотноо зохион байгууллаа. Тус сургалт нь хамтарсан багийг чадавхжуулах замаар хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилготой юм.
Сургалтад Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгодын 27 хамтарсан багийн гишүүд хамрагдлаа.



















