Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахмадын урлагийн 3 дугаар наадам" өнөөдөр Чингис хотноо эхэллээ.
Тус наадамд Хэнтий аймгийн 17 сум, 1 тосгоны ахмадуудаас бүрдсэн 18 баг урлагийн 7 төрөл, гар урлалын бүтээлээрээ өрсөлдөж байна. Уралдаан өнөөдөр дуусах бөгөөд маргааш буюу 2023.09.29-ний өдрийн 9 цагт шилдгийн шилдэг номеруудаас бүрдсэн Гала тоглолт болно.
Мөн сум бүрээс шалгарсан 23 "Манлайлагч ахмадыг алдаршуулах" ёслолын үйл ажиллагаа болох юм. Энэхүү арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар оролцохоос гадна Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал мэдээлэл хийнэ.






















