Хэнтий аймгийн Мал эмнэлгийн хяналтын байцаагч Г.Ганжуураар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бор-Өндөр сумын Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

Ажлын хэсэг нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн дархлаажуулалтын арга хэмжээний технологи, гүйцэтгэлийг шалгах зорилгоор 2 малчин өрхийн үхэр сүрэгт вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байна.
Бор-Өндөр сумын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 81 малчин өрхийн 3492 үхэрт хийсэн бөгөөд гүйцэтгэл 85 хувьд хүрчээ.










