Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй сумдад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Тодруулбал, Баянхутаг, Баян-Овоо, Батноров, Галшар сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ашиглах үлээгч аппарат, галд тэсвэртэй хувцас, гар станц, цуравдагч, РЛО зэрэг нийт 15 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гардуулсан байна.

Энэхүү арга хэмжээ нь ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.










