Авлигын эсрэг олон улсын өдрийн хүрээнд Хэнтий аймаг дахь төрийн аудитаас аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт орлоо.
Тодруулбал “Ил тод байдлыг эрхэмлэе” уриалгыг дэвшүүлж аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт “Төрийн аудит, төсвийн хяналт”, “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлж иргэдийн амьдралыг сайжруулахад нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо”, “Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт” сэдвүүдээр сургалт, мэдээллийг хүргэж, сургалтын үр дүнгийн талаар санал асуулгыг авч ажиллалаа.














