Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Отгонцэцэг иргэдийн санал, хүсэлтийг үндэслэн тус суманд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх асуудлаар холбогдох байгууллагад албан хүсэлт хүргүүлжээ. Үүний дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх компанийн сонгон шалгаруулалт зарласан байна.
Мөн “Үнэгтийн уул” нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний компанийн захирал Батжаргал 24 хүний суудалтай дунд оврын автобус явуулах саналтайгаар сумын Засаг даргатай уулзжээ. Тэрбээр долоо хоногт хэдэн удаа, ямар өдрүүдэд үйлчилгээг зохион байгуулах нь тохиромжтой талаар иргэдээс санал асуулга авч өгөх хүсэлт гаргасан байна.











