2023 оны зургаадугаар сараас эхлэн төрөөс зээл авч эргэн төлөлтөө хийгээгүй найдваргүй зээлдэгчдийн нэрсийг ил тод болгож, дараагийн иргэдэд боломж олгох зорилгоор аймгийн засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар “Шилэн Хэнтий” арга хэмжээг эхэлсэн байдаг.
Тодруулбал 2009 оноос олгож эхэлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан, аймаг сумын ЖДБДС, хөдөө аж ахуйг дэмжих сан гэх мэт сангуудаас зээл авч, эргэн төлөөгүй 1000 гаруй зээлдэгчийн 5.3 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг цахим сүлжээнд байршуулан, төрд учирсан хохирлыг барагдуулж, дараагийн иргэдэд боломж олгох ажлыг зохион байгуулсан юм. Тэгвэл үүний хүрээнд 643.3 сая төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.