19 дэх удаагийн Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээнд Хан Хэнтий нутгийн шатрын хөгжил, тамирчдын ур чадварыг дэмжих зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5 клубийн нийт 24 шатарчин Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ аваад байна.
Тус тэмцээнд оролцох багш, сурагчид, эцэг эхийн төлөөллийг “Сэцэн хаан” шатрын зөвлөл НҮТББ-ийн тэргүүн, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших хүлээн авч уулзаж, удахгүй болох тэмцээнд нь амжилт хүсэж, дэмжлэг үзүүллээ.














