Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт энэ сарын 21-нд сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Тухайн иргэн нь нөхөр болон Тосонцэнгэл сумын харьяат хоёр хүний хамтаар дөрвүүлээ самар түүж байсан бөгөөд 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчимд отгоосоо нэг км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн байна. Харин хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авчээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхнээс бүрдсэн багийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгааг мэдээллээ.










