БНСУ-ын #Кванжу_их_сургуулийн захирал, төлөөлөгчид Хэнтий аймагт хүрэлцэн ирж, зүүн бүсийн аймгуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Бямбасүрэн, Хэнтий аймгийн удирдлагууд, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгуудын төвийн сум,Мандалговь, Баруун-Урт, Чойбалсан хотын дарга нар болон их дээд сургууль, коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн захирал төлөөллүүд оролцлоо.
Хэнтий аймаг болон оролцогч аймгуудын хөгжлийн төлөв, боломжуудыг танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэн, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.













