Хэнтий аймгийн Норовлин сум ирэх жилүүдэд 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд "Эрүүл чийрэг Норовлинчууд", "Төрийн үйлчилгээг танай гэрт" гэх мэт хөтөлбөр багтжээ. Тэгвэл уг хөтөлбөрүүдийн хүрээнд иргэд олон нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, тамирчдын ур чадварыг сайжруулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор спортын олон төрөлт тэмцээнийг 2025 оны 03 дугаар сарын 22-нд зохион байгууллаа. Тэмцээнд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын албан хаагчид болон ААН-үүдийн төлөөлөл оролцсон юм.
Тэгвэл волейболын төрөлд:
-1т ААН
-2т ЗДТГ
-3т Соёлын төв- Сагсан бөмбөг
-1т ЗДТГ
-2т ААН
-3т ЕБС- Теннис Эрэгтэй
-1т Г.Хишигбаатар
-2т Т.Мөнхтүшиг
-2т О.Шагдарсүрэн- Теннис Эмэгтэй
-1т Баасанбаяр
-2т Хулангоо
-3т Номинзул- Шатар \Эрэгтэй\
-1т Э.Лхваандорж
-2т Б.Баярмагнай
-3т О.Шагдарсүрэн- Шатар \Эмэгтэй\
-1т Баярдэлгэр
-2т Мөнхцэцэг- Дартс \Эмэгтэй\
-1т Б.Сумьяа
-2т Т.Хэрлэнцэцэг
-3т Н.Одончимэг- Дартс \Эрэгтэй\
-1т О.Шагдарсүрэн
-2т Ш.Амаржаргал
-3т О. Банхар нар тус тус байр эзэллээ. Харин багийн нийт дүнгээр нэгдүгээр байранд ААН тодорч цомын эзэн болсон бол ЗДТГ дэд байр, ЕБС гуравдугаар эзэлсэн байна.


















