Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас аймгуудын цахимжилтыг эрчимжүүлэх, цахим шилжилттэй холбоотой тулгамдсан асуудлыг тодорхойлох, гарц шийдлийг санал болгох, иргэд, олон нийтийн цахим ур чадварыг сайжруулах, дотоодын мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох зорилготой DIGITAL FIRST – D1 арга хэмжээг "Цахимд хэвшье" уриатайгаар 3-5-р сард зохион байгуулж байна.
Хэнтий аймагт 4-р сарын 15-нд зохион байгуулагдах тус арга хэмжээг Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс аймгийн Засаг дарга Ц. Чогсомжавд танилцууллаа.
"DIGITAL FIRST – D1″ арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийт, төрийн албан хаагчид, орон нутгийн удирдлагууд, ахлах ангийн сурагчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгчид, ААН, байгууллагуудын мэдээллийн ажилтнуудруу чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлэг явагдахаас гадна мэдээллийн технологи, программ хангамжийн хувийн хэвшлийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах экспо зохион байгуулагдахаас гадна, Starlink Nomadic компаниаас 3км радиуст интернэтийн сүлжээ цацаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэд олон нийтэд танилцуулах юм.
Тухайлан эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллагын ажил үйлчилгээний цогц систем, платформууд ч танилцуулагдах юм.