Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж долоо хоног тутам “Шилэн индекс” буюу нээлттэй мэдээллийн хувийг үнэлэн shilen.gov.mn сайтад ил тод харуулдаг.
Тэгвэл Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар шилэн индексийн үнэлгээгээр тус сайтад 100 хувьтай үнэлэгдэж байна.