• ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Баасан, 10 сар 23, 2026
  • Нэвтрэх
No Result
View All Result
Aruukhan.mn
Advertisement
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Орон нутаг
    Булган аймгийн залуучуудын чуулга уулзалт боллоо

    Булган аймгийн залуучуудын чуулга уулзалт боллоо

    Мөрөн суманд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, лавлагаа шатлалын тусламжийг орон нутагт хүргэнэ

    Мөрөн суманд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, лавлагаа шатлалын тусламжийг орон нутагт хүргэнэ

    Улсын химийн 35 дугаар олимпиад Хэнтий аймгийн Чингис хотноо эхэллээ

    Улсын химийн 35 дугаар олимпиад Хэнтий аймгийн Чингис хотноо эхэллээ

    Зүүн бүс: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

    Зүүн бүс: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

    Хойд бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн Жүдо бөхийн тэмцээн Булган аймагт болж байна

    Хойд бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн Жүдо бөхийн тэмцээн Булган аймагт болж байна

    “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    “Агро-ойжуулалтын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ярилцлага
    Хэнтий аймгийн төсөв өндөр байгаа нь аялал жуулчлалын бүс нутаг болгох бодлогын хүрээнд тавигддаг гэдгийг ойлгох хэрэгтэй

  • Спорт, соёл урлаг
  • Ирээдүйн эзэд

Хаягдал яс, дайвар бүтээгдэхүүнийг баялаг болгож, органик бордоо, малын тэжээл үйлдвэрлэж байна

Хаягдал яс, дайвар бүтээгдэхүүнийг баялаг болгож, органик бордоо, малын тэжээл үйлдвэрлэж байна

Нийтлэлч Э. Отгонбаяр
4 сар 22, 2026
Ангилал Нийгэм
0

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Малын гаралтай түүхий эд, тэр тусмаа арьс, шир, дайвар, яс зэргийг ашиглалгүй хаях бус үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох ёстой гэж үзэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, дотоодын үйлдвэр, ААН-үүдийнхээ зовлон жаргал, төрөөс ирж буй дарамт, тээг саад, тусламж дэмжлэгийг сонсох зорилгоор “Protein Mongolia” үйлдвэрийн талаар олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авч, удирдлагуудтай нь холбоо барьснаар зорьж уулзлаа.

Манай улс жилд 15 мянган тонн бордоо хоёр хөршөөсөө импортолдог. Гэтэл энүүхэн хотын баруун зах Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий. Улсынхаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бордооны хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь экспортод гаргах боломжтой гэсэн үг.

Эднийх ашиглагдалгүй хаягдаж буй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэж байгаа аж. Хоногт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулж, 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг байна. “Protein Mongolia” үйлдвэр мөн малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлжээ. Уг тосоор солонгосууд онгоцны түлш үйлдвэрлэдэг гэнэ. Одоогоор 3000 тонн ясны тос БНСУ руу экспортлоод байгаа тухайгаа “Protein Mongolia” үйлдвэрийн захирал Н.Оюунбат танилцуулав.

Тус үйлдвэр хаягдал ясыг байгалийн эрдсээр баяжуулсан органик бордооноос гадна мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, шувууны аж ахуйнуудад нийлүүлдэг. “Түмэн шувуут”, НВЦ, “Баян” гээд томоохон шувууны аж ахуйнууд “Protein Mongolia” үйлдвэрийн байнгын хэрэглэгчид гэнэ. Бэлэн мөнгөгүй үедээ тэд тэжээлээ зээлээр авдаг. Шувууны аж ахуйд хэдэн зуун мянган ам шимт, органик тэжээлээ нэхээд ангалзаж байгаа гэж бодохоор татгалзах аргагүй. Цаад утгаараа нийслэлчүүдийн өргөн хэрэглээний амин дэмт хүнс өндөг тасрахгүй байх ёстой. Дэм дэмэндээ гэгчээр үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгнээ дэмжиж, хамтарч ажилладгийн нэг жишээ. Мөн эдний үйлдвэрлэж буй органик тэжээлээр тэжээмэл, муур нохойн хоол хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, иргэд ирж уулзаж байгаа гэнэ.

Итали технологийг Монголд нэвтрүүлсэн “Protein Mongolia” ясны үйлдвэр цаашид нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэх, улмаар экспортод гаргахаар ажиллаж байгаа. Ясны тосныхоо экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2500 тоннын багтаамжтай агуулахтай болжээ. Энэ бүхний зэрэгцээ бэрхшээл, хүндрэл цөөнгүй бий гэнэ. Тэдгээрийн ихэнх нь өөрсдөөс үл шалтгаалах хүчин зүйлүүд. Товчхондоо төрийн хүнд суртал, шат дамжлага, хэрэгтэй хэрэггүй олон зөвшөөрөл, бичиг цаас хувийн хэвшлийнхэнд дэмжлэг биш дарамт чирэгдэл болдгийн нэг жишээг “Protein Mongolia” ясны үйлдвэрээс харж болохоор. Тус үйлдвэр эдүгээ хүчин чадлынхаа дөнгөж 30 хувиар ажиллаж байгаа. Үүнийг 100 хувь болгох боломжтой. Гагцхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, үүн дээр төрийн дэмжлэг сул. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн оронд импортын бордоог газар тариалангийн салбартаа нийлүүлж байгаагаас энэ нь харагдана. Мөн органик бордоогоо экспортод гаргахын тулд малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан гэдэг баталгаа хэрэгтэй болдгоос гацдаг байна. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д газар тариалан, хөдөө аж ахуйн бордооны хэрэглээ өндөр, зах зээл том боловч эрүүл ахуйн шаардлага өндөр. Монголчууд бид малаа бүрэн эрүүлжүүлж байж малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Энэ тал дээр мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа учир дутагдалтай хэвээр байна.

“Protein Mongolia” ясны үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ үндэсний үйлдвэрлэгчид экспортлогчид болж байж хөгжинө. Төрөөс үүнийг татаас, хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мах, ургамал, ноос, ноолуур болон Евразийн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг байгуулаад байгаа гэдгийг хэллээ. Мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдээ төр бодлогоор бодитой дэмжих шаардлагатай юм.

ShareTweet
Өмнөх

Мөрөн суманд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, лавлагаа шатлалын тусламжийг орон нутагт хүргэнэ

Дараах

Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа, бүтээгдэхүүний экспортыг дэмжих арга хэмжээний тухай Засгийн газрын тогтооол батлагдлаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал болгох

Хэнтий | Ахмадын алдарыг сар бүр тэмдэглэнэ

Хэнтий | Ахмадын алдарыг сар бүр тэмдэглэнэ

1 жил өмнө
Батноров суманд сэг зэм устгах ажил 54.2 хувьтай үргэлжилж байна

Батноров суманд сэг зэм устгах ажил 54.2 хувьтай үргэлжилж байна

3 жил өмнө

Их үзсэн

  • Хэнтий аймгийн 2024 оны онцлох хүүхдүүдийг шалгаруулна

    Хэнтий аймгийн 2024 оны онцлох хүүхдүүдийг шалгаруулна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99593630

© 2023 Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ирээдүйн эзэд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ярилцлага

© 2023 Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ