Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас жил бүр гарааны бизнес эрхлэгчид болон иргэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор мөнгөн тэтгэлэг олгох төсөлт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүний хүрээнд төсөлд хамрагдсан иргэдэд зориулан сургалт, хичээлүүдийг ч тогтмол ордог билээ.
Тэгвэл өнөөдөр \2023.10.25\ Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн Хадхүү ажил хайгч болон шинээр бизнес эрхлэх гэж буй 18-34 насны залуучуудад зориулан“Бизнесээ хэрхэн эхлэх, цаашид тогтвортой яаж авч явах” зэрэг талаар мэдээлэл өгч, сургалт орлоо.




















