Улаанбаатар хотын төвлөрөлийг бууруулж, хөдөө орон нутагт байнгын ажлын байр бий болгох зорилгоор “Говь” хувьцаат компани орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймгийн Чингис хотод байгуулахаар болжээ.
Үүнтэй холбоотойгоор тус компанийн Хүний нөөцийн баг Чингис хотод хүрэлцэн ирж ажилтнуудаа сонгон шалгарууллаа. Нийтдээ 129 иргэн бүртгүүлснээс эхний ээлжинд 30 ажилтан сонгон авч ажиллуулах бөгөөд цаашид үйлдвэрээ өргөжүүлж, 100-120 ажилтантай болохоор төлөвлөсөн байна.
Шинээр нээгдэх үйлдвэрт "Кеттельчин" ажлын байранд нас, хүйс, мэргэжил харгалзахгүй сургаж ажиллуулах юм. Мөнсонгогдсон ажилтнуудыг мэргэжлийн багш ажлын байранд сургаж, дадлагажуулах бөгөөд 1-6 сар хүртэлх хугацаанд 1.2 сая төгрөгөөг цалинжуулна. Дадлагын хугацаа дуусаад үндсэн ажилтнаар ажиллахдаа хийснээрээ цалинжих бөгөөд өөрийн ажлаа бүрэн эзэмшсэн, ур чадвартай ажилтнууд дунджаар 2.0-2.5 сая төгрөгийн цалинтай ажиллах боломжтой.
Үйлдвэр 2023.10.16-нд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын чуулгын шинэ байранд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хэрвээ та Говь ХК-д ажиллахыг хүсвэл:
Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан бүртгүүлэх
Говь ХК-ийн Хүний нөөц рүү 99902371 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.













