Монгол улсаа төлөөлөн Хэнтий аймгийн "Хадун фитнесс клуб"-ын тамирчин Д.Баянмөнх, Д.Байгальмаа нар Пауэрлифтингийн мастер ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
Тодруулбал тус тэмцээний -66кг жинд өрсөлдсөн Д.Баянмөнх 4 мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтыг үзүүлсэн бол -63кг жинд өрсөлдсөн Д.Байгальмаа олон дэлхийн аварга тамирчид дунд хүч үзэж,New Zealand, Great Britian, Canada улсын тамирчдын ард 4-р байранд орсон байна.












