Эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд “Open parlament – Зүүн бүс” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудыг Эрдэнэт хотыг зорин, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн онцлог болон түүхэн өв санг багтаасан музейтэй танилцууллаа.
Аяллаар үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтэц, технологийн дамжлага, үйл явц, түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, улс орон, нийгэм, эдийн засагт оруулж буй стратегийн ач холбогдол, хувь нэмэр зэрэг мэдээллийг газар дээр нь авч, байгууллагын соёл, үнэт баялаг, ажилтнуудын хөдөлмөрийн орчинтой дэлгэрэнгүй танилцсан нь оюутнуудын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх чухал боломж боллоо.










