Дундговь аймгийн дартсын спортыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аймгийн аварга шалгаруулах дартсын тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнийг “Гоц мэргэн гэгээн” дартсын холбоо зохион байгуулж, тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, болон Double-Z² дартсын клуб дэмжин ажиллав.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрөлд 46, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 20, өсвөрийн төрөлд 11, дан хос төрөлд 13, холимог хос төрөлд 18 буюу давхардсан тоогоор нийт 108 тамирчин оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.













