Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын “Ирээдүйн эзэд” хөтөлбөрийн хүрээнд Бор-Өндөр сум дахь бүсийн Гэр бүлийн хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Тус төвийг суманд анх удаа бүсчилсэн байдлаар байгуулж, жишиг болгон үйл ажиллагааг нь эхлүүлж буйгаараа онцлог бөгөөд урд бүсийн төвд Бор-Өндөр, Дархан, Галшар сумд харьяалагдан хамрагдах юм. Энэхүү төв нь гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэхээс гадна эцэг эхчүүдэд зориулсан сургалт, зөвлөгөө, ур чадварын хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Арга хэмжээний хүрээнд гал голомтоо бадрааж буй 4 залуу хосын гэрлэлтийн батлах гардуулах ёслолыг зохион байгуулж, шинэхэн гэр бүлүүддээ баяр хүргэн, халуун сэтгэлийн үгсийг хүргэлээ.












