Хэрлэн сумын хэмжээнд Гахайн халдварын мялзан өвчнөөр хорогдож гахайгүй болсон өрхүүдийг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь хүлээн авч уулзан санал солилцлоо.
Тус уулзалтаар аймгийн удирдлагууд дээрх өрхүүдийг цаашид Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын малжуулах төсөл болон шинэ хоршоо хөдөлгөөнд хамруулах талаар судалж дэмжихээ илэрхийллээ. Мөн амьжиргааны эх үүсвэрээ хорогдуулсан зарим иргэдийг ажлын байраар хангахаар боллоо.
Цаашид Хэрлэн суманд гахайн шинэ суурьшлын бүс байгуулан ажиллана гэлээ.












