• ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Бямба, 3 сар 7, 2026
  • Нэвтрэх
No Result
View All Result
Aruukhan.mn
Advertisement
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Орон нутаг
    Онгон сумыг сум дундын “Орон нутгийн хөгжлийн төв” байгуулах таталцлын төвөөр тодорхойллоо

    Онгон сумыг сум дундын “Орон нутгийн хөгжлийн төв” байгуулах таталцлын төвөөр тодорхойллоо

    Булган аймагт "Брайл цонх" төсөл хэрэгжиж эхэллээ

    Булган аймагт "Брайл цонх" төсөл хэрэгжиж эхэллээ

    Баянмөнх сум | “Цагаан зээрийг хамгаалах” өдөрт зориулсан зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Баянмөнх сум | “Цагаан зээрийг хамгаалах” өдөрт зориулсан зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Дархан сумын төрийн байгууллагууд  2025 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа

    Дархан сумын төрийн байгууллагууд 2025 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа

    “Булганы сэргэлт – Эрүүл Булган” хөтөлбөрийн хүрээнд багийн эмч нарын чадварыг дээшлүүлэх сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна

    “Булганы сэргэлт – Эрүүл Булган” хөтөлбөрийн хүрээнд багийн эмч нарын чадварыг дээшлүүлэх сургалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна

    Дундговь аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ЕБС-ийн бүсийн сургалт эхэллээ

    Дундговь аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ЕБС-ийн бүсийн сургалт эхэллээ

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Ярилцлага
    Хэнтий аймгийн төсөв өндөр байгаа нь аялал жуулчлалын бүс нутаг болгох бодлогын хүрээнд тавигддаг гэдгийг ойлгох хэрэгтэй

  • Спорт, соёл урлаг
  • Ирээдүйн эзэд

Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөн туслагч алба байна

Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөн туслагч алба байна

Нийтлэлч Э. Отгонбаяр
4 сар 2, 2025
Ангилал Нийгэм
0
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнтэй  Доктор (Ph.D) хийсэн ярилцлагыг хүргэж байна.
– Монголын татварын албаны 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэвэл ямар үр дүнтэй ажилласан бэ?
                       Товчхон хариулбал, Сангийн яамнаас манай албаны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 94.6 хувиар үнэлсэн. Төсвийн орлого бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд 2024 онд татварын алба улсын төсөвт 12,2 ихнаяд, орон нутгийн төсөвт 5,7 их наяд төгрөг, нийт 17,9 их наяд төгрөг төвлөрүүлж, орлогыг төлөвлөгөөний гүйцэтгэл 110 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн орлогыг 58 хувийг эзэлж байна. Мөн татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилт 93.09 оноо буюу маш сайн хэрэгжсэн үнэлгээтэй гарсан.
– Харин 2025 онд Монголын татварын албаны онцлох ажлуудаас дурдвал Та юуг онцлох вэ?
                        2025 он бидний хувьд нэлээдгүй томоохон ажлуудыг өрнүүлсэн жил байх болно. Онцлох ажлаас дурдвал:
1-рт Татварын хуулийн багц шинэчлэл,
2-рт Монголын татварын албаны 2025-2028 оны стратеги төлөвлөгөө,
3-рт Олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн хэд хэдэн үүргийг хэрэгжүүлэх багц асуудал,
4-рт Цахим татварын албаны хөгжүүлэлтийн асуудал,
5-рт Төсвийн орлогыг бүрдүүлэх томоохон төлөвлөгөөт даалгаврыг хэлэхээр байна. Татварын хуулийн томоохон шинэчлэл сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 3 удаа хийгдсэн гэж болно. 1990-1992 онд татварын гол гол хуулиудыг баталж эрх зүйн суурь ,орчныг бүрдүүлэх, 2007 онд татварын дөрвөн 10-ын тогтолцоог бүрдүүлж, 2019 онд бизнес эрхлэгчид дэмжсэн хуулийн багц шинэчлэлүүд хийгдсэн.
2024 онд татварын албанд УИХын дарга, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд айлчлан ирж албаны үйл ажиллагаатай танилцаж, татварын хуулийн шинэчлэлийг иргэд, олон нийт, татвар төлөгчдийн саналд тулгуурлаж хийхийг чиглэл болгосны дагуу Засгийн газар, Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн ажлыг 2025 оны 01 дүгээр сарны 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар 187 удаагийн татварын хуулийн санал асуулга, хэлэлцүүлгийг өрнүүлж 12,900 татвар төлөгчийг хамруулан, цахимаар болон албан бичгээр 176,059 санал авч нэгтгэн, Сангийн яамтай хамтран Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэлээ. Энэ удаагийн шинэчлэлийн зорилго нь:
1-рт Иргэд, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, татварын дорвитой хөнгөлөлтийг үзүүлж иргэдийн татварын ачааллыг бууруулах,
2-рт Татвар төлөгчийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын татварын ачааллыг бууруулах,
3-рт Татварын алба татвар төлөгчдөд зөвлөн, тусалдаг, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлдэг тогтолцоо руу шилжих,
4-рт Бүсчилсэн татварын бодлого хэрэгжүүлж, татвар төлөгчид ногдуулах орлогыг татварын хувь хэмжээг бие даан шийдвэрлэх боломж олгож төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломжийг олгоход чиглэсэн байгаа.
Онцлох ажлын 2-рт татварын албаны 2025-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний жил байх болно. Бид татвар төлөгчдийн зүгээс татварын албаны үйл ажиллагаанд өгсөн саналт дүгнэлт, олон улсын байгууллагаас татварын албыг үнэлсэн үнэлгээ, зөвлөхүүдийн зөвлөмж, татварын багц хуулийн шинэчлэлийн хандлага зэрэгт тулгуурлан дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж баталлаа. Монголын татварын алба татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, зөвлөн туслагч татварын алба болох гол зорилт тавин ажиллана. Татварын албаны хуулиар хүлээсэн үндсэн 3 чиг үүргийн нэг болох “татвар төлөгчийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах” үйл ажиллагааг ерөнхий агуулгаас гадна татвар төлөгчийн үйл ажиллагааны чиглэл, салбарын ангилал, хэрэгцээ шаардлагад нийцсэн, өөрөөр хэлбэл зорилтот бүлэгт чиглэсэн агуулгаар зохион байгуулна. Монголын татварын алба татвар төлөгчид зөвлөдөг туслагч нь, татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэгч алба болох ёстой. Татварын алба Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд татварын бодлого баригч, хууль тогтоогч болон татвар төлөгчдийн дундах гүүр болж ажиллах ёстой. Энэ утгаараа татварын хуулийн тэгш, шударга, нийцтэй байдалд судалгаа хийж татвар төлөгчдийн санал хүсэлтийг байнга сонсож, татварын хуульд зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг тухай бүрт нь шийдвэрлүүлж ажиллана. Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, татвар төлөгчид хялбар байх шийдлийг бий болгож, татварын албаны үйл ажиллагаа бүрийг нээлттэй, шударга, ил тод байлгахад анхаарч ажиллана. Стратеги төлөвлөгөөнд бодлого судалгаа, сургалт зөвлөгөө, чанарын хяналт, цахим хяналт шалгалт, маргааныг урьдчилан хэлэлцэх, цахим хөгжил, хүний хөгжил, татвар төлөгч иргэний асуудал хариуцсан тусдаа, нэгжүүд ч ажиллах асуудлууд тусгагдсан болно.
Онцлох ажлын 3-рт Олон улсын дүрмээр татварын алба тоглох буюу үйл ажиллагаагаа нийцүүлж ажиллана. Энэ хүрээнд өмнө нэгдэж орсон олон улсын конвенци, дүрмээс гадна энэ онд нэгдэж орсоноо баталгаажуулж гарын үсэг зурсан олон талт гэрээ хэлцлийг хэрэгжүүлж ажиллах бэлтгэл ажилтай жил байх болно. Дэлхий даяараа ил тод байхыг зорьж, татвараас зайлсхийхийн эсрэг хамтдаа тэмцэж өөрт байгаа мэдээллээ бусад улстай хуваалцах үүрэгтэй олон талт хэлэлцээрт нэгдсэн.
Монгол Улс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Франц Улсын Парис хот дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төв байранд “Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CRS MCAA) болон “Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CbCR MCAA)-т гарын үсэг зурсан нь олон улсын татварын стандартыг хэрэгжүүлэх, шударга татварын тогтолцоог бэхжүүлэх, системийн аюулгүй байдлыг хангах, татварын орлогоо хамгаалах чиглэлд хийж буй чухал ажлын эхлэл боллоо. Татварын алба нь олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр ажиллахаас гадна Монголын татвар төлөгчдийн сэтгэлгээнд тохирох арга ажиллагааг шинээр эрэлхийлэн нэвтрүүлж ажиллах юм.
Онцлох ажлын 4-рт Цахим татварын албаны хөгжүүлэлтийн асуудлын хүрээнд татвар төлөгчдийг татварын хууль сайн дураар мөрдөх ажиллагаанд туслан дэмжиж, зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ хиймэл оюун ухаан, технологийг нэвтрүүлсний үндсэн дээр татвараас зайлсхийгч, зугтагчдыг илрүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, хариуцлага оновчтой ногдуулан, шударга байдлыг тогтоож ажиллана. Татварын сургалт, зөвлөгөө мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилан хийнэ. Албаны хэмжээнд байгаа их өгөгдөлд суурилан татвар төлөгчийн гол мэдээ тайланг цахимаар бэлтгэн татвар төлөгч баталгаажуулах ажлыг өргөтгөн ажиллах, татварын хяналт шалгалтыг цахим хэлбэрээр хийх зэрэг ажлыг тодотгож болно. Цахим систем, мэдээллийн аюулгүй байдалд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
Онцлох ажлын 5-рт батлагдсан төсвийн орлогоо биелүүлэн ажиллах болно. 2025 онд бид 21,406.6 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэх томоохон даалгавартай ажиллаж байна.
Татварын багц хуулийн шинэчлэлээр нэлээдгүй татвар төлөгчдийн ачааллыг бууруулах боловч татварын бааз суурийг өргөтгөх, ачааллыг багасгаж сайн дураар татвараа тайлагнаж төлөх, ил тод нээлттэй, шударга, цахим, хялбар, жигд татвар төлснөөр орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Монголын татварын албаны удирдлагын багийн хамт олон Та бүхэндээ Монгол төрийн хариуцлагатай ажлыг нэр төртэй, хариуцлагатай, ёс зүйтэй, шударга, ил тод, нээлттэй, эрч хүчтэй, эерэг хандлагатайгаар гүйцэтгэж түмэн олондоо үйлчлэхийг уриалж байна.

ShareTweet
Өмнөх

Шивээхүрэн боомтын сайн туршлагыг бусад боомтуудад нэвтрүүлэх боломжтой

Дараах

Хэнтий | Оюутан цэргүүдэд цэргийн үүрэгтний үнэмлэх, сурах бичгийг гардууллаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал болгох

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь гарлаа

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь гарлаа

2 жил өмнө
Бор-Өндөр суманд спортоор амьсгалсан өдрүүд үргэлжилж байна

Бор-Өндөр суманд спортоор амьсгалсан өдрүүд үргэлжилж байна

3 сар өмнө

Их үзсэн

  • Онгон сумыг сум дундын “Орон нутгийн хөгжлийн төв” байгуулах таталцлын төвөөр тодорхойллоо

    Онгон сумыг сум дундын “Орон нутгийн хөгжлийн төв” байгуулах таталцлын төвөөр тодорхойллоо

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Булган аймагт "Брайл цонх" төсөл хэрэгжиж эхэллээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Галшар суманд дэмжлэг үзүүлнэ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар 40 гаруй гишүүн нэгджээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • "Эргэх холбоо" иргэдтэй хийх уулзалт Хэрлэн суманд үргэлжилж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99593630

© 2023 Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Ирээдүйн эзэд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Ярилцлага

© 2023 Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ