Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 50-60 хувийг боловсролын салбар тэр дундаа сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны их засваруудад зориулсан.
Тухайлбал өнөөдрийн байдлаар Биндэр, Батширээт, Гурванбаян тосгон, Баян-Адарга гэх мэт сумдын дотуур байр, цэцэрлэг, сургуулийн их засварууд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийгдэж байна.
Түүний нэг нь 2010 онд ашиглалтад орсон 75 хүүхдийн ортой Батширээт сумын цэцэрлэг юм. Тус цэцэрлэг энэ жил 417 сая төгрөгөөр их засварт ороод байна. Одоогоор багш ажилчдын ширээ сандал, сурагчдын хувцасны шүүгээ шаардлагатай байгаа юм.














