Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас өнгөрөгч 08 дугаар сарын 30-ны өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Өлзийт тосгоны Захирагчийн ажлын албаны засварын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэлээ.
Барилгын зураг төсөл зохиогчоор"Уран тод цэг" ХХК, харин "Жизи Номадс”ХХК барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 80%-тай үргэлжилж байгаа бөгөөд гадна фасад, сантехникийн монтаж зэрэг ажил хийгдэж байна.
Хяналтын инженерийн зүгээс зохих барилгын норм, дүрэм ажлын зураг, тоо хэмжээний дагуу үүрэг даалгаврыг өгч ажиллаа.











