Хэрлэн сумын 5 дугаар сургууль 540 гаруй хүүхэдтэй. Тэдгээр хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад сурагчдын болон багш нарын өдөр тутмын нэг өдрийг танилцуулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Миний хүүхэд-Миний ирээдүй” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт эцэг эх, асран хамгаалагчдын 70 орчим хувь идэвхтэй хамрагдсан бөгөөд 21-р зууны боловсролын чиг хандлага, суралцахуйн арга барил, хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүйгээс суралцсан дурсамж дүүрэн нэг өдөр болж өнгөрчээ.
Мөн “Сонсохуй ба урлахуй” хичээлийн цагийг онцгойлон гаргаж эцэг эхчүүдийг хүүхдүүдтэй нь хамтын бүтээл урлуулсан нь шинэлэг санаачилга байсан юм. Цаашлаад биеийн тамир, технологи, дуу хөгжим, байгалийн ухаан зэрэг сонирхолтой хичээлүүдийг эцэг эхчүүдэд сургуулийн багш нар орсон юм.
















