Зүүн бүсийн аварга шалгаруулах "Мөрөөдлийн гоол 2024″ хөлбөмбөгийн тэмцээн Чингис хотноо хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн шилдэг 20 баг өрсөлдсөн юм.
Тэгвэл шагнал гардуулах хаалтын арга хэмжээ өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Зоригтбаатар, БШУГ-ын дарга С.Мөнхцэцэг нар гардуулж баяр хүргэсэн юм.
– Тэмцээний U12 насны хөвгүүдийн ангилалд:
1-р байр Дорнод
2-р байр Хэнтий
3-р байрт Сүхбаатар аймгийн баг тамирчид
– U14 нас хөвгүүд
1-р байр Говьсүмбэр
2-р байр Дорнод
3-р байрт Хэнтий аймгийн баг тамирчид
– U16 нас хөвгүүд
1-р байр Говьсүмбэр
2-р байр Хэнтий
3-р байрт Сүхбаатар аймгийн баг тамирчид
– U12 насны охид
1-р байр Дорнод
2-р байр Хэнтий
3-р байрт Сүхбаатар аймгийн баг тамирчид
– U14 нас охид
1-р байр Сүхбаатар
2-р байр Дорнод
3-р байрт Хэнтий аймгийн баг тамирчид
– U16 нас охид
1-р байр Сүхбаатар
2-р байрыг Хэнтий аймгийн баг тамирчид тус тус эзэллээ.




























