Монгол улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, хүүхдийн бөхийн “Хан Хэнтий аварга” дэвжээний 15 жилийн ойд зориулсан барилдаан энэ сарын 11-14-ний өдрүүдэд Чингис хотод болж өнгөрлөө. Тэмцээн 5-20 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд 380 гаруй хүүхэд оролцсон юм.
Тэгвэл тэмцээний нийт дүнгээр Батноров сум нэгдүгээр байр, Өмнөдэлгэр сум хоёрдугаар байр, Хэрлэн 1 дүгээр сургууль гуравдугаар байр, ТЦС дөрөвдүгээр байр, Бор-Өндөр сум тавдугаар байр тус тус эзэллээ.
Мөн тус барилдааны хаалтын ажиллагаанд зориулж сумын цолтой болон залуу 32 бөхийн барилдаан болж Мөрөн сумын харьяат, сумын заан Э.Баднаанямбуу түрүүлж, Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Отгонбаяр үзүүрлэжээ.
















