Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Бэрх хотын нутгийн зөвлөлөөс нэгдсэн золголтыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн нэгдсэн золголт 2024.02.15-ны өдөр Чин ван Ханддоржийн өргөө цогцолборт боллоо.
Нэгдсэн золголтод Бэрх хотын захирагч Ч.Энхжавхлан болон тус нутгийн уугуул 180 гаруй ахмад иржээ. Үүгээр ч зогсохгүй энэ жил Дархан, Эрдэнэт хотуудад тус нэгдсэн золголтыг зохион байгуулах юм.
















