Хэнтий аймгийн ууган Хэрлэн нэгдүгээр цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилга, улсын тэргүүний Хэрлэн тавдугаар цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилгууд ашиглалтад орж нээлтээ хийжээ.
Хэрлэн нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралт болон хуучин цэцэрлэгийн байрны их засварын ажлыг “Солармед Монгол” ХХК улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд 10 бүлэгт 2-5 насны 315 хүүхэд суралцаж байна.
Хэрлэн V цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Мандалт констракшн” ХХК 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт нэмэгдэж багш сурагчид тав тухтай хичээллэх боломж бүрдээд байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийт 162 хүүхэд суралцаж байсан бол өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 50 хүүхдийн ороор өргөжиж 192 суралцагчтай боллоо.
















