Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг "Монгол улсын иргэний андгай өргөх ёслол"-ын үйл ажиллагааг өнөөдөр /2023.11.26/ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургууль болон Политехник коллежийн 16 нас хүрч буй 72 сурагч оролцож иргэний үнэмлэх, батламжаа гардан авсан юм.
Энэхүү арга хэмжээг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Монгол цэргийн холбооны Хэнтий аймгийн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Ц.Батсайхан Эх орноо хайрлах, эх орны хариуцлагатай иргэн болон төлөвших, өв соёл уламжлалаа эрхэмлэн хүндэтгэх талаар лекц уншлаа.
Туурга тусгаар Монгол Улсын иргэн болж Иргэний андгай өргөсөн нийт сурагчиддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.











