Хийдийн суурингийн эвдрэлтэй авто зам буюу нэгдүгээр багийн дундуур, урдуур тавигдсан авто замыг улсын чанартай авто замд оруулж, Зам тээврийн хөгжлийн сайдын багцаас 1.070 тэрбум төгрөгийн санхүүжилтээр авто замыг сэргээн шинэчлэх ажил эхлээд байна.
Тус шинэчлэлийн ажлыг “ Харгуй АЗЗА” ТӨХК гүйцэтгэх юм байна. Мөн цаашид засвар, үйлчилгээг хариуцан ажиллах үүрэгтэй болж байна.













