Хэнтий аймгийн ХХҮГ-аас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024” арга хэмжээг эхлүүллээ. Энэ хүрээнд гал түймэр, цахилгаан, зам тээврийн болон ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар үзүүлэх сургуулилтыг шат дараатай зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь аймгийн ОБГ, ЦГ, Политехник коллеж, БЗӨБЦТСС-тай хамтран өнөөдөр Хэрлэн 5 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид болон Хэрлэн 7 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ангийн хүүхдүүдэд гал түймэр, цахилгааны аюулгүй байдал, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар танин мэдэхүйн ойлголт мэдээллийг үзүүлэх сургуулилт хэлбэрээр хийж, хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Үүний дараа хүүхэд залуучууд, малчид, бичил уурхайчид зэрэг зорилтот бүлгүүдэд дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтуудыг шат дараатай зохион байгуулах юм.
Тус “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024” арга хэмжээг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан уриатай уялдуулан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор зохион байгуулахаар ажиллаж байна.




















