Бор-Өндөр суманд “Эрхэмсэг эмэгтэйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь нийгэм, хамт олондоо үлгэр дуурайлал болж, идэвх санаачилгатай ажиллаж буй эмэгтэйчүүдийг алдаршуулж, тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлэх зорилготой юм.

Арга хэмжээний үеэр “Манлайлагч эмэгтэй”-г шалгаруулж, нэр бүхий эмэгтэйчүүдийг тодрууллаа. Тодруулбал, Дамбын Болормаа, Мягмарын Мөнхцэцэг, Бадамсүрэнгийн Сэлэнгэмөрөн, Энхтайваны Дөлгөөн, Халтарын Баярмаа нар “Манлайлагч эмэгтэй”-гээр шалгарсан байна.Мөн тус үйл ажиллагааг зохион байгуулахад сэтгэл гарган дэмжлэг үзүүлсэн 4 дүгээр багийн иргэн Б.Гэрэлчимэг, 2 дугаар багийн иргэн М.Базардарь нарт зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ.
“Эрхэмсэг эмэгтэйчүүд” арга хэмжээ нь орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэхэд чиглэсэн онцлох үйл ажиллагаа болж өнгөрлөө.










