Бор-Өндөр суманд улсын төсвийн 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ нэгдсэн эмнэлэг баригдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон сум орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Тус барилгын хувьд орчин үеийн дэвшилтэд технологиор хийгдсэн металл фасадтай, өвчтөн тээвэрлэх лифттэй, хоёр шатны хонгилтой, В1 давхартай сумдын хэмжээнд баригдсан анхны томоохон эмнэлэг юм. Тухайлбал нэг давхартаа яаралтай тусламж, оношилгоо шинжилгээний нэгдсэн блоктой, 2-3 давхартаа 28 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд мэс засал, төрхийн тасгуудыг шийдэж өгчээ.
Тус эмнэлэг ашиглалтад орсноор Бор-Өндөр сум болон тойргийн таван сумдын нийт 25000 хүн амд орны хүлээгдэл чирэгдэлгүй, 24 цагийн яаралтай тусламжийг хүргэх юм.














