Баян-Адарга суманд иргэдийн оролцоот “Хэтийн Хэнтий” арга хэмжээ боллоо Иргэдийн оролцоот “Хэтийн Хэнтий” арга хэмжээнд Баян-Адаргачууд өргөнөөр оролцож, төрийн үйлчилгээг нэг дороос авлаа. Тус арга хэмжээ Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын уулзалтаар үргэлжилж, иргэд тус уулзалтаас аймаг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт болон аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээний талаарх мэдээллүүдийг авч, санал хүсэлтээ уламжиллаа.
Мөн энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч К.Кульжанаар ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж иргэдээс ясны сийрэгжилт, B C элэгний вирусийн шинжилгээ авахаас гадна нүд, дотор, эмэгтэйчүүдийн чиглэлээр үзлэг шинжилгээ хийсэн юм.


















