“ПАРИС-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг жинд ОУХМ Б. Эрдэнэбаяр эхний барилдаандаа Дэлхийн аварга Нилс Штамптай барилдаж нэмэлт цагт яллаа.
Тэрээр дараагийн барилдаанаа Испани улсын тамирчин Касес Рока Сальвадортай хийх юм.













