“Парис 2024” зуны олимпын наадамд Монголын баг есөн спортын төрөлд, 33 тамирчинтай өрсөлдөнө. Энэ удаагийн олимпод Монголоос эрэгтэй 15, эмэгтэй 18 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өмнөх олимпоос медаль хүртсэн нэг ч тамирчин багтаагүй байна. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн 3 тамирчин багтжээ.
Монголын тамирчдаас хамгийн ахмад нь МУГТ, марафонч Б.Сэр-Од юм. Тэрбээр ирэх аравдугаар сард 43 нас хүрнэ. Харин хамгийн залуу нь 19 настай жүдоч О.Хүслэн юм.
Байт харваач Б.Отгонболд энэ сарын 25-нд чансаа тогтоох харваагаар “нээлт” хийсэн бол наймдугаар сарын 11-нд эмэгтэй марафончдын тэмцээнээр өндөрлөнө.











