Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж корпораци нь “Аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь хамгийн зөв” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэдэг.
Тус компани "Баянзүрх хайрханы хишиг" барилдааныг ивээн тэтгэж хамтран зохион байгуулж ирсэн төдийгүй жил бүрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд “ТУНАН” уран мэхийг уралдуулан, хурд хүч, бяраа гайхуулан барилдаж даван шинээр улсын заан цолны болзол хангасан бөхийг “ЗААН ЖИМНИ” буюу ГУРВАН ХААЛГАТ ЖИМНИ авто машинаар байлж урамшуулдаг билээ.
Бридж корпораци нь Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран дөрөв дэх жилдээ энэхүү үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр 2024 оны 06-р сарын 21-ний өдөр Сүзүки автомашины үзэсгэлэнгийн танхимд, Бридж Корпорацийн гүйцэтгэх захирал Ө.БАТЗОРИГ болон МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.МАГАЛЖАВ нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран баталгаажууллаа.Мөн Бридж Корпорациас бөх сонирхогчдийнхоо дунд АРДЫН ХУВЬСГАЛЫН 103 ЖИЛИЙН ОЙН ИХ БАЯР НААДМЫН “ЗААН ЖИМНИ”-ийн эзэн ШИНЭХЭН ЗААН ЦОЛТОН хэний хэн гэдэг бөх байх бол?" асуултаар тусгай шагналтай тааврын уралдаан зохион байгуулахаар зэхэж байгаа бөгөөд тун удахгүй шагналын болзлыг нийтэд зарлах юм.













usuhuu hurts