Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан жил бүр аймгийн засаг даргын ивээл дор ахмадын урлагийн наадмыг зохион байгуулдаг. Энэ жил тус урлагийн наадамд 17 сум, 1 тосгоны 200 гаруй ахмад дуу, хөгжим, бүжиг, уран уншлага гэх мэт урлагийн 7 төрлөөр өрсөлдсөн юм.
Тэгвэл тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Хэрлэн сум, дэд байрыг Батноров сум эзэлсэн бол гутгаар байрыг Баянхутаг сумын ахмадын баг тус тус эзэлжээ.Харин тусгай байрын шагналыг Дадал сумын “Тоонот” баг, Жаргалтхаан сумын ахмадын багууд хүртсэн байна.